Энэ юуных вээ

2010 оны 07-р сарын 20 Нийтэлсэн undrakhbayar
Хэд хоногийн өмнө би нэг хүний тухай бичиж байсан даа. Царай муутай байх нь муу зүйл үү гэж. Тэгсэн доор ирсэн сэтгэгдэл дунд чамд царайлаг болж харагдана гэсэн үг байсан юм. Тэр үнэн юм шиг байнааа Дэлгэрэнгүй»

дурсамж болгий доо

2010 оны 07-р сарын 14 Нийтэлсэн undrakhbayar

12-р сарын 31-нд бид хоёр бие биенээ анх харж байсан юм, 2009 он гардаг жил л дээ,

Муудахдаа муудаж, сайдахдаа сайдаж явсаар жил гарны хугацаа өнгөрсний дараа ахиж уулзахгүй байхаар шийдэж 2 тийш боллоо.

Хэний гуниг баяраар хэмжигдэх юм бол гэж эцсийн цэгийг хүлээж, заавал ямар нэг эрсдэл учирсны дараа бие биенээ дургүй болж, уурлаж гомдож биш эд хайртай байгаа дээрээ холдсон нь дээр биз дээ,

Уучлаарай, таны хэлсэн ярьсан болгоныг чинь би ойлгож байгаа ч хариу бичихгүй ээ.

Царай муутай байх нь муу зүйл үү

2010 оны 07-р сарын 11 Нийтэлсэн undrakhbayar

Ах бид хоёр жаахан байхдаа дэлхий дээр иййм олон хүн байгаам чинь бүүр холын нэг газар яг бид 2 шиг царайтай, яаг адилхан хүн байдаг байхааг гэж ярьдаг байсийн. Тэгээд л том болоод гадаад дотоод явдаг болохоороо өөрийнхөө ижил хувилбарыг заавал олно доо гэж хүсдэг байсийм даг. Энэ чинь бурханыг л “хийж” байгаа байкүй юу. Тэр олон хүний тэр олон дүр төрхийг бий болгох нөөц нь шавхагдаад ирэхээр копидоод л холхон холхон төрүүлчихнэ гэж бодсийм шиг байгаам. Тэгсэн хүн гэдэг чинь агууим болохоор нэг эхийн хэвлийгээс төрсөн ч яг адил хүн гэж байдгүйм байна. Бүр энэ дэлхийн арвуун мянган зуун хүн дотор арганы хээ нь давтагдахааргүй бүтээгддэг гэхээр мундаг байгаам шүү.

 

Царайны тухай сэдвийг дэндүү алсуур эхлүүллээ. Уг нь миний санаа ийм л дээ. Алсуур ярьж, үндсэн сэдэвтээ орий.

 

Ойроос би нэг хүнийг эргүүлэн тойруулан бодох боллоо. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүхэн нь надад таалагддаг. Ааш зан нь эвдрээгүй, хүүхдээрээ ч юм шиг, хүн юм гуйвал үгүй гэж хэлж чадкүй. Тийм  болохоор би нэг юм гуйчихсан. 3 шөнө хийж байна. Нэг ч удаа ядарлаа, явлаа, болий гэхгүй. Тэгсэн хэрнээ үнэн сэтгэлээсээ хийж байгааг нь би мэдэрдэг. Яриаг нь сонсоод, явуулж тоглоод байхад ч яах ч үгүй. Санаа нь зөв юм шиг байгаам, Даанч тэр хөөрхөн биш л дээ.

 

Гэхдээ л...миний сэтгэл татагдаад байгааг би өдөр ирэх тусам мэдрэх боллоо. Би нэг ийм зантай байхгүй юу. Уг нь лаг дурламтгай. Тэгээд дурлахаараа яадагав гэхээр дуугаа хураачихдаг. Тэрнээс бол хэр баргийн хүнтэй хэл амаа ололцоод энэ тэр ажлаа амжуурчихдаг атлаа таалагдаад татагдаад ирэхээрээ хэлээ залгиад, хэлж ярих нь багасаад ирдийн. Тэр араншин маань одоо хөдлөөд байхаар би өөрийгөө тэрэнд татагдаад эхэлчиж гэж оношлоод байгаам. Тэгэхээр сэтгэл байхад царай хамаагүй. Хөөрхөн байх нь сайхан гэсэн үг биш, Царай муутай нь муу гэсэн үг биш. Энэ бол зүгээр л харагдах байдал. Цаашлаад, цаг хугацаа өнгөрөхөд юу болохыг мэдэхгүй ч, хэрвээ, хэрвээ гэх бодлууд бүр хөвөрдөг болсон. Хэрвээ тэр над дээр ирвэл, хэрвээ бид хоёр хамт алхвал, хэрвээ бид хоёр хамт байвал гээд л, бүүр тэгээд тэрний хүүхэд ямар байх бол гээд л тэнэг тэнэг юм бодож үзсээг. Яадийм би дурламтгай, дурлахаараа дуугаа хураадаг, бас төсөөлөн бодох дуртай,

 

Өнөөдөр 24 насны сүүлийн өдөр

2010 оны 07-р сарын 08 Нийтэлсэн undrakhbayar

 

Өнөөдөр миний 24 настай сүүлийн өдөр. Хэдхэн цагийн дараа би 25 настай хүүхэн болно доо. 50-ийн тал, 100-ийн дөрөвний нэг шүү дээ. Өө бусад өдрөөс нээх ялгаа алгаа. Маргааш яах бол, хэн юу бэлэглэх бол гэж бодоол гэсэн. ккк. Ямартай ч 25-тай өдрийн эхний үдэш гэрт жоожкон Пари болно. Ингэж л эхлэх юм байна. Энэ нас минь... аа Харин насны тухай нээх бодкүй л байна ш дээ. Амьдрал болоогүй байна дөө...

Та ДОХ-той хүнд дурлаж болно, секс хийж ч болно

2010 оны 07-р сарын 08 Нийтэлсэн undrakhbayar
Би сайндаа ч биш, замаараа явж байгаад л хүн бүхний айгаад байдаг энэ ДОХ гэгчтэй үе үехэн нөхөрлөчихдөг юм. Өө, энд тэндэхийн сургалтад ная суусан болохоор хүмүүсийг зарим айдсыг үгүй хийе гэж бодсон юм. Дэлгэрэнгүй»

Тэд нар үнэн худлаа гарууд...

2010 оны 07-р сарын 05 Нийтэлсэн undrakhbayar

Хөлс гаргах олон янзын арга байгаа л даа. Хөгжмөө чарлуулж байгаад дрожоо угааж болно, эсвэл дэвхцэж, цовхцож, хашгирах гээд л. Бас нэг гоё арга бол хүн муулах шүү дээ. Хүмүүс яанаа нтр гэж ам хамраа дарж, элдэв янз болоод байгаа бол хаачихна л биз. Энэ ширээ, дэлгэцний ард би өөр яаж хөлсөө гаргах юм. Тэгээл нэг ийм гарчиг тавьж байгаад бичмээр санагдлаа.

 Дэлгэрэнгүй»

Бооцоо будаа

2010 оны 07-р сарын 04 Нийтэлсэн undrakhbayar
Дэлхийн аваргад төрүүлнэ гээд Аргентина, Франц хоёрыг дэмжээл байсан чинь дараалаал гусуулчихдаг байна ш дээ.  Дэлгэрэнгүй»

“ХДХВ ба ДОХ” надад ээлтэй байдиймаа

2010 оны 07-р сарын 02 Нийтэлсэн undrakhbayar

Гарчиган дахь тэр үгийг хашилтанд хийснийг анзаарч хараарай. Би энэ сэдвээр бичдэг “итгэмжлэгдсэн” сэтгүүлч болохоор л ингэж байгаам. Бичсээр байгаад Бээжин явчихсан гэж байгаа. Одоо яаж яваад энэ сэдэвтэй “нөхөрлөх” болсон, Ямар замаар Бээжинд ирсэн тухай багахаан зүйл тэмдэглэвэл...

 Дэлгэрэнгүй»

Цагаан сар нэг л гунигтай байлаа . . .

2010 оны 07-р сарын 02 Нийтэлсэн undrakhbayar
Шороон үхэр жил гардаг ноднингийн цагаан сараар би гэдэг хүн айл хунар хисдэггүй, ардчилсан шинэ үеийн хүн болдог баатар боллоо. Өвөр дээр нь эрхэлж өссөн хөгшчүүл дээр ч очихгүй, ажил ажил гэж гүйгээд л. Зав гарсан ч залхуу залгаад, шинийн өдрүүдэд унтаж өнгөрөөсөн. Харин энэ цагаан сараар өөрийгөө ямар том тэнэглэж байснаа ойлгосон юм. Тэгээд нууцхан нулимс унагасан.  Дэлгэрэнгүй»

Нууц үгээ мартдаг над шиг блогчид байдаг болуу ккк

2010 оны 07-р сарын 02 Нийтэлсэн undrakhbayar

над шиг блогчин байдаг болуу

 Дэлгэрэнгүй»

Нэг зураас...

2009 оны 11-р сарын 24 Нийтэлсэн undrakhbayar

 

 

            Эмэгтэй хүн болгонд үнэнийг хэлдэг ТЕСТ гэж агуу эд байдаг. Хүүхнүүд андахгүй ч зарим эрчүүд гадарлах хэмжээний л мэдлэгтэй.

 

Тэр эдийн шидийг саяхан шалгаж, хэдэн өдрийн сэтгэлийн зовлонгоосоо ангижирлаа. Дээр бичсэн гарчигнаас ямар хариу гарсаныг та хараа биз.

 

            Энэ хариунаас өмнө ганц бие эмэгтэй би чинь яаж үймэрч явсан гээч... Хэрвээ та үзсэн бол http://www.youtube.com/watch?v=r72MG6_ZrIM Хүн хүндээ хайртай байдгиймаа гэдэг дууны клип дээр гардаг тэр охин шиг явдал надад тохиох байсан л даа. Өөр арга байхгүй болохоор ээждээ энэ тухай ярихгүй байхаар шийдэж, хэнтэй явж, хаана хийхээ хүртэл бодож хоносон. Үнэнийг хэлэхэд хэрвээ хоёр зураас гарсан бол дээрх клипний төгсгөл шиг над дээр тэр хүн ирэхгүй нь цээжин дотор цэв хүйтэн ус асгаж байгаам шиг оргиулдаг.

 

Аз болж тэгэх шаардлага байхгүйгээр барахгүй дахин тийм зүйл хийхгүй байхаар шийдэж, Гүндалай сайд байхдаа хэлсэн уриалгыг амьдралынхаа мөрдлөгө болгохоо өөртөө андгайлсан юм.

 

            Хэд хоног энэ тухай мартаж, байтал өнөөдөр http://oogiigoo.blog.banjig.net/post.php?post_id=100219 блогийг уншаад, яаж тийм юм хийчээгүй юм гэж бодлоо. Одоо би хоёр зураас гарвал ээждээ хэлж, ээжийнхээ сэтгэлийг зовоолгүйхэн Хэн юм? гэдэг асуултад нь хариулнаа ...

 

Мэдэхгүй ээ мэдэхгүй амьдрал гэж үнэн адармаатай...

2009 оны 11-р сарын 23 Нийтэлсэн undrakhbayar

 

Манай найз бид хоёр хааяа нийлэхээрээ шоуддаг л даа. Тэгээд нэг удаа валинтины баяраар шоудаж яваад хэдэн залуутай танилцсан юм. Тэр явдлаас яаг жилийн дараа бид нар тэр хоёрын гэрт нь хүүхдийг нь тэврээд сууж байвал яах уу. Би хүүхдийг нь тэврээд “Ажаагийнхаа өвөр дээр шээчих” гээд гуйцан. Хэ хэ. Тэрнээс хойш 4 жил өнгөрсөн байх юм. Би гэдэг хүн ээжийнхээ энгэрт эрхэлсэн эрх жаахан охин. Найз охин маань намба суусан ээж болоод л ...

 

Тэр эмээ тэнгэр байж...

2009 оны 11-р сарын 23 Нийтэлсэн undrakhbayar

 

Тэгэхэд хүйтэн байсан болохоор би хоёр гараа байдгаар нь базаад атгачихсан явж байсан юм. Микро автобусанд. Тачигнасан дуутай, даварсан кондуктортой, аймар давхидаг ёстой жинхэнэ “явдаг авс” гэмээр микронууд байдаг даа. Ийш тийшээ эргэхэд нь толгой санжигнаад салчих гээд байдаг. Тийм микронд чихцэн явж байсан юм. Тэгсэн нэг буудал дээрээс манай хамаатны эмээ суудаг юм байна. Цагаан сараар л хаяа очиж золгодог болохоос тухтай уулзаж, ярьж үзээгүй хүн л дээ. Ёс болгож хэлдэг хэдэн үгээ хэллээ. Сайн байна уу, Таны бие сайн уу. Манайхан сайн ... гэх мэт. Тэгсэн тэр эмээ буухдаа “Миний охин бээлий авч өмсөөрэй” гээд 5000 төгрөг өгдөг байгаа. Даараад улайж байсан хацар гялс халуу оргиж улаадаг байна ш дээ. Тэгээд намайг Баярлалаа гэж хэлэхийг сонссон ч юм уу үгүй ч юм уу буугаад явчихсан. Тэгэхэд би оюутан байжээ. Одоогоос бараг 5 жилийн өмнө юм уу даа. Харин одоо сонсох нь тэр эмээ тархины хорт хавдартай болж гэнээ. Төрсөн ээж нь байдаг юм. Манайхан дотроо хамгийн өндөр настай нь гэгддэг ерөн тав, зургаатай эмээ байдаг юм. Охин нь надтай адилхан гэж яригддаг эгч байдаг юм. Тэднийгээ танихгүй болоод, хаяа хаяа учир нь олдохгүй юм ярьдаг болж гэнээ. Тэгсэн одоо ойр дотны гэх айлуудаар хэд хэд хоноод явж байгаа гэсэн. Хэд хоногийн өмнө нэг ахынд байж байгаад явсан. Удахгүй манай гэрт ирэх байх гэж сонсдож байна лээ. Дээр өгсөн 5000 төгрөгөөр нь би бээлий авсан ч билүү яалаа мартчиж. Гэхдээ ер санаанаас гардаггүй энэ дурсамж надад ёстой тэнгэрээс гэнэт буусан хишиг шиг байдаг болохоор миний сэтгэл нэг л гоё байдаг. Харин тэр тэнгэр минь...

 

Хавар болчихжээ. Hap ээгээд л… Энэ vеийн хамгийн сайхан нь юу гээч. Налайсан дулаан цагаар євгєд, хєгшид нарлаж суух нь гэвэл санал нийлэх vv. Тэд маань юуг ярилцан суудаг юм бол доо.

“Морио” дэргэдээ аргамжчихсан, хоёр хєлєє зєрvvлээд тавьчихсан сууж байгааг нь харвал тайван амгалан байгаа бололтой. Ажаад байх нь ээ ач зээгээ л салхилуулангаа нарлаж байгаа нь энэ юм уу даа. Аягvй бол єдєржин “чийгтэй байшин”- гийн цонхоор ширтэн суудаг биз. Ингээд тайван налайж суух зав хэр гардаг юм бол доо. Єнєє хэдэн хvvхэд чинь ядарч ирнэ, хоолыг нь эртхэн хийчихье, цамцыг нь угаагаад тавьчихая гэсээр єдрийг бардаг биз. Гэр орны ажил барагдах биш дээ. Хамгийн хэцvv хэрнээ хамгийн “нэргvй” ажлыг хэдэн хєгшид л амжуулдаг шvv дээ. Залуу насандаа гэж ирээд л тэднийг яриа дэлгэхэд яагаад ч юм надад тэр vе хар цагаанаар тєсєєлєгдєєд байдаг юм. Яг л дээр vеийн кино шиг. Хамгийн тvрvvнд “Шороотын Цэвээн” санаанд бууна. Vг хэл нь ч янзтай байсан байх даа.
Ингээд бодох нь ээ vе vеэрээ єєр байдаг болохоор миний vеийг “єндєр настанд” тооцохын цагт хvvхдvvд маань хип хопыг уртын дуу мэт санаж, жинхэнэ уртын дууг мэдэх ч vгvй байх юм болов уу. Шинэ юм зул болж хуучин юм ул болно оо гэж. Xаврын наранд найлан суугаа хєгшид нэрхийтэл инээд алдацгаалаа. Хєвєрсєн бодлыг минь сарниулсан энэ инээдийн эзэн зvггvй євгєн болох нь илт. Чухам юу ингэтлээ хєгжєєснийг нь мэдээгvй ч би дагаад л инээчихлээ. Євєє залуу цагаа дурсан эмээ нарыг инээлгэж чадсандаа маадгархан сууна. Халааснаасаа тамхи
гаргаснаа буцаагаад хийчихлээ. Эмэгтэйчvvдийн дэргэд тамхи татах муухай. Хvvхдvvд шуугилдаж, хєгшид налайсан хаврын энэ єдєр хичнээн амгалан. Сэтгэл нэг л гэгэлгэн цагаан болоод цаанаа л нэг єєгхєн болчих юм. Ингэхэд би чинь, эмээдээ хэзээ нэг vнсvvллээ дээ. Цаг цагаар нэг…, цагаан сараар нэг гэгчээр ёсыг бодож шинийн нэгэнд л үнсүүлэх юм даа. Єдєр бvхэн утсаар л ярина. Ярих болгонд нь болзоот хархvvгээ vргээчихвий гэсэн юм шиг хэлэх vгийг нь сонсолгvй тасалж хаяна. Утсаа тасалсанд уучлаарай гэвэл “Гэнэт хvv яагаа юм бол сэтгэл нь тавгvйтэй юу” гээд бас л санаа нь зовчихно. Зvгээр л нэг мэндийг нь мэдчих юмсан. Ажил хурдан дуусаасай. Сэтгэл нь гомдсон ч эргээд цагаадах нь амархан юм даа … Хvvхэд, хєгшид гэж хоёулаа эмзэг улс. Шинэ хуучны vзэл суртал харшилдаж хагаралдах vе гэрт єдєр бvр биш юм гэхэд сард хэдэнтээ тохионо. Тойрч суугаад телевиз vзэхээс эхлээд л багахан хэмжээний “дайн” vргэлж дэгдэнэ. Бага нь бага, том нь том гэлтгvй давшилтуудыг ээлж дараалан хийсээр эцэст нь учир мэдэхгvйгээрээ тvрий барих нялх нь л ялалт байгуулна. Харин настан єєрийн бяцхан мухартаа чимээгvйхэн очоод суучихсан байхыг нь хараад зэмлэж, аргадахын хооронд “жаахан хvvхэдтэй яах гэж ингэж байдаг юм бэ дэ?” гэхээс єєрийг хэлж чадахгvй л єнгєрнє. Гэтэл хєгшид маань тєд удалгvй л хошуу дэвсэн, хоол аягалан суух нь дасал болсон мэт. Тэдний маань сэтгэл гомдсон ч эргээд цайрахдаа амархан юм даа, хєєрхийс. Хvн ухаарах нь сайхан ч битгий хожимдоосой. Єнєєдєр сонсох гэж улайрсан “хит” дуу яахав ээ. Хэзээд ч сонсож амжина. Харин xєєрхий єтгєс минь хэр удаан наслаж, “суваг булаацалдах” билээ. Vгvй болохын цагт нь vзvvлж байхгvй яав даа хэмээн харуусдаг юм шvv, дvv минь.

Зvvний сvвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зvгээр л дэргэд минь байж хайрла

Ж. Ундрахбаяр

 

mungun us

2008 оны 10-р сарын 15 Нийтэлсэн undrakhbayar
Саяхан /2008,10,14/ Богд-Ар хороололд мөнгөн ус асгасан Хятадыг шүүх хурал болсон. Баянгол дүүргийн шүүхийн шүүхэд болж байгаам. Ганц Хятад суулгацан. Хэдэн Монголчууд шүүх юм. Гаднаас нь өнгац харахад л тийм болохоос үнэн чанартаа тэнд дан Хятад санаатай гарууд, цуглачаад Юу овогт Жиан Мин гэгчийг хамгаалах гэж байгаам шиг л юм болсон доо. Юу гэхээр, Монголын хилээр оруулахыг хуулиар хориглочоод байгаа Мөнгөн усыг өө, харин хэдэн кг-аар нь барьж яваад асгаж байхад яаж аврахаа шийдэж ядсан хэдэн өмгөөлгч, түүнийг харсан шүүгчид ангаагаад суугаад байгаам даа. хууль хууль л юм бол эх оронд минь эзэгнээд байгаа ийм мэтийн амьтныг дураараа дургиж, дунд чөмгөөгөө жиргэдэг газар биш гэдгийг нь хатуухан ойлгуулаад өгөхөд яадийн. Буруутанг хашраахгүй бол толгойд гарна гэж ХУ намын ганц цонхыг хагалсны төлөө 6 жил хорьдог шүүх харийнхнийг хашрааж чаддаггүй харалган байх ч гэж дээ. Ямартай ч хэрэг мөрдөн байцаалтад дахин шилжсэн. Эргээд ямар байдалтай юу ярьж орж ирэхийг над мэт байтугай намсрай бурхан ч таахгүй, Хятад хүний толгойд л багтах байх... Бас нэг эргүү тэнэг зүйл яриад байгаа нь бүр гошин. Богд-Ард асгасан мөнгөн ус болбоос Тэн Хуа гэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийх. Гэтэл мөнгөн ус ашигласныг нь биш, асгасныг нь буруутгах гээд үзээд байх юм. Жиан Мин нь мөнгөн ус асгахдаа Тэн Хуа-гаас гарсан учраас өнөөх компанид хамаагүй юм байх. Энэ компани бол Төв аймгийн Жаргалатнд суманд байдаг Наран толгой гэдэг бидний нутгаас алт ухдаг компани шүү дээ. Алт ухаж ав гээд зөвшөөрсөн атлаа яаж ухаж байгаа нь энэ явдал илчилсээр байхад хэн ч юу ч хэлээгүйгээр барахгүй, төрийн төлөөлөгчийг хүртэл хуураад л явуулж байсан этгээд дээ. Хуурагдсан ч юм уу худалдагдсан ч юм уу бүү мэд. Амаа хаалгаад л ирсэн дэг. Ийм мэтийн зүйлээр Монголын хуулийг гууль болгож, завсар зайгаар нь шургачих гээд байгаа Тэн Хуа болоод Жиан Мин-ийг яаж шүүхийг нь харья л даа. Хэдэн төгрөг аваад л явуулчих вйи....